Anko Bridge Academy

Бид Таны Мэдлэг Ба Амжилтын Гүүр

Анко бридж академи нь Монгол оюутнуудад Хятадад суралцахад нь чиглэсэн хөтөлбөр болон зөвлөх үйлчилгээг үзүүлдэг байгууллага. “Хятадад боловсрол эзэмших таны найдвартай түнш” уриа дор бид элсэлт, тэтгэлэг, их сургуулийн сонголтын бүх шатанд алхам алхмаар дэмжин ажилладаг.

6000+

Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш давхацсан тоогоор 6000+ сурагчидтай болоод байна…

250+

Хамтын ажиллагаатай их дээд сургууль

7+

Манай байгууллага нь 2019 оноос хойш тасралтгүй 7 жил үйл ажиллагаа явуулж байна…

Яагаад биднийг сонгох хэрэгтэй вэ?

Бидний тухай

Anko Bridge Academy (Хуучнаар Анко Сургалтын Төв) нь 2019 онд байгуулагдсан бөгөөд 7 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Бид урт болон богино хугацааны Хятад хэлний сургалт, БНХАУ-ын их, дээд сургуулиудад суралцах зөвлөх болон зуучлах үйлчилгээ үзүүлэхээс гадна, 2024 оноос эхлэн Англи хэлний сургалтыг нэвтрүүлээд байна. Манай байгууллагын гол зорилго нь Монголын шилдэг сурагчдыг Хятадын нэр хүндтэй их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, дэлхийн түвшний боловсрол эзэмшихэд туслах, Хятад, Англи хэлийг гүнзгий суралцах боломжийг бүрдүүлэх явдал юм. Манай боловсролын зөвлөх болон зуучлах үйлчилгээ нь бакалавр, магистр, докторын зэрэг горилох сургалтууд, урт болон богино хугацааны хэлний бэлтгэлийн хөтөлбөрүүдийг хамрах бөгөөд 2023 оноос Study Tour (Суралцах аялал) хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Анко бридж академи нь 2019 оны 11 дүгээр сараас эхлэн Хятадын их дээд сургуулиудад оюутнуудаа зуучлах зөвлөх үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 250+ Хятадын их, дээд сургуультай шууд хамтын ажиллагаа тогтоогоод байна.

Албан ёсны хамтын ажиллагаа бүхий Их, Дээд Сургуультай

Бид Хятад улсын 250+ гаруй их сургуулиудтай хамтран ажилладаг.

Амжилтыг чадваржуулах

Бид сурагч бүрийн чадвар, зорилгод тохирсон хөтөлбөрүүдийг санал болгож, Шалгалтад бэлтгэх, хэлний чадварыг сайжруулах, дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудад элсэх гэх мэт олон талын тусламж, сургалтыг бүрэн дэмждэг.

Суралцах замыг хялбар, тод болгоно

Гадаадад сурах гэдэг процесс эхэндээ төвөгтэй харагддаг ч Anko Bridge Academy нь Алхам бүрийг ойлгомжтой, хялбарчилсан, нэг цэгээс бүх дэмжлэгийг авах боломжийг өгдөг.

Гадаадад суралцахад бүрэн дэмжлэг үзүүлнэ

Манай үйлчилгээ дараах бүх шатанд таныг дагана: Элсэлтэд бүртгэх, материал бүрдүүлэх, visa болон шаардлагатай бичиг баримт, хятадад очоод дэмжлэг, амьдрал, хэлний бэлтгэл — ямар ч шатанд ганцаарчлан, бодитойгоор тусална.

Ирээдүйгээ бүтээ

Манай Хөтөлбөрүүд

Хятад улсын нэр хүндтэй их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй сурагчдад зориулсан бүрэн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг.

Богино хугацааны Хятад хэлний сургалт

13 -аас дээш насны сурагчдад HSK1-ээс HSK6 1 сарын сургалт

Урт хугацааны Хятад хэлний сургалт

15-аас дээш насны сурагчдад HSK1-ээс HSK3, HSK4 (4-6) сарын сургалт

Англи хэлний хагас ганцаарчилсан сургалт

15-аас дээш насны сурагчдад A1-C2 түвшин IELTS, DUOLINGO шалгалтад бэлдэх хөтөлбөр

Их сургуульд зуучлах үйлчилгээ

16-50 насны сурагчдад Бакалавр, Магистр, Доктор, Хэлний бэлтгэл, 1+4 хөтөлбөр

Суралцангаа аялах хөтөлбөр

16-30 насны сурагчдад 7-28 хоногийн суралцангаа аялах хөтөлбөр

Хүргэлтийн үйлчилгээ

Манайхаас нэг Менежер багш хариуцан сургуульд нь хүргэж сургуулийн бүртгэл болон Тухайн орчинтой танилцуулах хөтөлбөр

Сэтгэгдэл

Манай Сурагчдын Сэтгэгдэл

Сурагчдын Итгэл Бидний Хамгийн Том Үнэлгээ

Anko Bridge Academy-ийн баг надад их сургууль сонгохоос эхлээд виз гарах хүртэл бүх шатанд маш хариуцлагатай хандсан. Материал бүрдүүлэлт маш ойлгомжтой, алхам бүр дээр зөвлөмж өгч байсан нь надад их итгэл төрүүлсэн. Одоо би Хятадад амжилттай суралцаж байна.

Бат-Эрдэнэ (БНХАУ – Бакалавр)

Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэхэд шаардлагатай бичиг баримтыг маш нарийн, мэргэжлийн түвшинд бэлтгэж өгсөн. Багийн туршлага шууд мэдрэгддэг. Гадаадад сурах мөрөөдлийг минь бодит болгосонд баярлалаа.

Тэмүүлэн, (БНХАУ – Магистр)

Асуултууд

Түгээмэл Асуултууд

Гадаадад Суралцахтай Холбоотой Асуултууд

Гадаадад суралцахад ямар шаардлага тавигддаг вэ?

Гадаадад суралцахад тавигддаг шаардлага
Сургуулийн түвшин, хөтөлбөрөөс шалтгаалан шаардлага өөр өөр байдаг. Ихэнх тохиолдолд:

  • Боловсролын гэрчилгээ – Өмнөх боловсролын баталгаажсан диплом, гэрчилгээ.
  • Дүнгийн тодорхойлолт – Суралцсан хичээл, авсан үнэлгээний албан ёсны жагсаалт.
  • Хэлний түвшний баталгаа – HSK, IELTS, TOEFL, Duolingo зэрэг шалгалтын оноо, гэрчилгээ.
  • Паспорт – Олон улсын аялал, визэнд шаардлагатай хүчинтэй паспорт.
  • Сургуулийн нэмэлт шаардлагууд – Эсээ, зөвлөмжийн захидал, ярилцлага, тусгай шалгалт гэх мэт.
 

Anko Bridge Academy нь сурагч бүрд тохирсон шаардлагын жагсаалтыг гаргаж, материалыг бүрдүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлдэг.

Хятад улсад суралцах хүсэлтэй оюутнуудад олон төрлийн тэтгэлгийн боломжууд байдаг.

Үүнд:

  • Хятадын засгийн газрын тэтгэлэг – Бүх түвшний оюутнуудад зориулсан үндэсний хөтөлбөрүүд.
  • Их сургуулийн тэтгэлэг – Тухайн их сургууль өөрийн санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн хөтөлбөрийг санал болгодог.

 

Anko Bridge Academy нь дараах байдлаар дэмжлэг үзүүлдэг:

  • Сурагчийн дүн, академик амжилт, хэлний түвшин зэрэг үзүүлэлтийг нарийвчлан үнэлж, тохиромжтой тэтгэлгийн хөтөлбөрийг санал болгоно.
  • Суралцах зорилго, ирээдүйн төлөвлөгөө, хүсэл зоригтой нь нийцүүлэн тэтгэлгийн бүрдүүлэлт, эсээ, зөвлөмжийн захидал болон бусад шаардлагатай баримтыг бэлтгэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.
  • Ийнхүү сурагч бүр тэтгэлгийн боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, Хятад улсад амжилттай суралцахад бэлэн болно.

Визний материал бүрдүүлэхэд шаардагдах хугацаа
Ихэвчлэн элсэлт баталгаажсаны дараа 1–3 долоо хоногийн дотор виз мэдүүлэх боломжтой болдог.

Anko Bridge Academy нь:

  • Бүх шаардлагатай материалыг урьдчилан бэлтгэж, бэлэн болгож өгдөг.
  • Алдаа гарах эрсдэлийг багасгаж, визний процессыг хурдан, ойлгомжтой болгодог.
  • Сурагч бүрд зориулсан нарийвчилсан хөтөлбөрөөр материал бүрдүүлэлтээс виз автал бүх шатанд дэмжлэг үзүүлдэг.

Зарим их сургуулиуд нь хэлний бэлтгэлийн хөтөлбөртэй байдаг тул:

  • Хэрэв сурагчийн хэлний түвшин шаардлага хангахгүй бол эхлээд хэлний бэлтгэлд хамрагдаж, шаардлагатай түвшинд хүрсний дараа үндсэн хөтөлбөрт шилжих боломжтой.

 

Anko Bridge Academy нь:

  • Сурагчийн хэлний түвшинд нийцсэн тохиромжтой хувилбарыг санал болгодог.
  • Хэлний бэлтгэлээс үндсэн хөтөлбөрт шилжих шилжилтийн процессыг бүрэн зохицуулж, сурагчийг асуудалгүйгээр суралцахад бэлэн болгодог.
  • Ийнхүү хэлний түвшин ямар ч байсан, сурагчид Хятадад суралцах мөрөөдлөө биелүүлэх боломжтой болно.
  • Их, дээд сургууль сонголт – Сурагчийн чадвар, сонирхол, зорилгод нийцсэн сургуулийг зөвлөх.
  • Элсэлтийн материал бүрдүүлэлт – Диплом, дүнгийн тодорхойлолт, эсээ, зөвлөмжийн захидал зэрэг бүх материалыг бэлтгэх, шалгах.
  • Тэтгэлэгт хөтөлбөр судалгаа – Тухайн сурагчид тохирсон Хятадын засгийн газрын болон их сургуулийн тэтгэлгийг судлах, санал болгох.
  • Визний бүрдүүлэлт – Визний шаардлагатай бүх баримтыг бэлтгэж, мэдүүлэлтийн процессыг хурдан, алдаа багатай явуулахад дэмжлэг үзүүлэх.
  • Орчуулга, баталгаажуулалт – Баримт бичиг, диплом, дүнгийн тодорхойлолтыг шаардлагатай хэл дээр орчуулах, албан ёсны баталгаажуулалт хийх.
  • Гадаадад очсоны дараах зөвлөгөө – Сургуулийн эхний өдөр, амьдралын зохицуулалт, хэлний болон академик дэмжлэгийг үзүүлэх.

Anko Bridge Academy нь сурагчийг эхнээс нь төгсөлт хүртэл дэмжихийг зорьдог бөгөөд гадаадад суралцах бүх шатны процессыг амжилттай хэрэгжүүлэхэд туслах мэргэжлийн багтай.

Онлайн уулзалт

Үнэгүй онлайн зөвлөгөө

Anko Bridge Academy нь сурагч, эцэг эх бүрд зориулсан үнэгүй онлайн зөвлөгөө уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. Та хаанаас ч холбогдож, мэргэжлийн зөвлөхтэй шууд ярилцан, өөрийн нөхцөл байдалд тохирсон хамгийн зөв шийдвэрийг гаргах боломжтой. Онлайн уулзалтаар элсэлтийн процесс, тэтгэлэг, визний шаардлага болон бусад асуултыг хялбар, шуурхай шийдвэрлэх боломжтой.

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, GERLUG VISTA хотхон, 58/4 дүгээр байр, 203 тоот